Thursday, February 17, 2011

GENESTUDIO-MONGOLIAN MILITARY MUSEUM


МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ
Эх орныхоо нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан монгол цэргийн ялалтын түүхийг дэлгэн
үзүүлсэн Монгол цэргийн музей цэргийн түүхийн дурсгалт эд өглөг,түүхэн баримт материалыг
цуглуулан хадгалах,сурталчлах,судлах үүрэгтэй соёлын байгууллага мөн.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1996 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн
хуралдаанаас Монголын Ардын Армийн музей байгуулах 2 тоот тогтоол гарсан нь
Монгол Цэргийн музей байгуулах тухай анхны түүхэн шийдвэр байлаа.

1987 оны 10 дугаар сарын 24-нд Монгол Ардын Армийн музей шав тавих ёслолын
ажиллагаа болж бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр орчин үеийн музейн зориулалт
бүхий барилга ашиглалтанд орж Зэвсэгт Хүчний 75 жилийн ойгоор 1996 оны 3 дугаар сарын 15-нд
анхны үзэгчдээ хүлээн авсан түүхтэй билээ.

Монгол цэргийн музей нь үзүүллэгийн 2 танхимтай,
Эртний түүхийн А-танхимд хуучин чулуун зэвсгийн дээд үеэс 20 зууны эхэн үе хүртэл,
Шинэ үеийн түүхийн Б-танхимд Богд Хаант Монгол Улсын үеийн түүхээс
өнөөдрийн Зэвсэгт хүчний шинэчлэл,дайчин уламжлалыг өгүүлнэ.

Музейн МЭӨ 8-7 дугаар зууны хүрэл дуулаг,хүрэл төмөр зэр зэвсгүүд,сумны төрөл бүрийн
зэвнүүд,13 зууны монгол цэргийн хотгор илд 1372 оны хүрэл галт буу ,хөө хуяг,эртний их буунууд,
20 зууны зэвсэгт хүчний зэвсэглэлд байсан шинэ үеийн буу зэвсэг,дүрэмт хувцасны
загвар зэрэг танин мэдэхүйн сонирхол татахуйц,үзмэртэй танилцах боломжтой.























Tuesday, February 15, 2011

Р.Чойном

Яруу найрагч Р.Чойномын намтрын товчоо


Цагаан тэмээт овгийн Р.Чойном 1936 оны 2-р сарын 10-нд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор ухаа” гэдэг газар Шарнохойтын өвөлжөөнд Ринчиний хоёрдугаар хүү болон мэндэлсэн
1946 он Дархан сумын бага сургуульд орж суралцсан
1950 он Дархан сумын бага сургуулиа онц төгссөн
1953 он Хэнтий аймгийн “Урагшаа” сонины газар бичээч, үсэг өрөгч, хэвлэгчээр ажилласан
1956 он Уушигны сүрьеэгээр өвчилж Хэнтийд эмчлүүлж байгаад хот орсон
1956 он Хотын Урчуудын Эвлэлийн Хороонд дагалдан барималчнаар ажилласан
1957 он Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасагт зураачаар ажилласан
1958 он Ясны сүрьеэгийн больницод 2 жил орчим хэвтэж эмчлүүлсэн
1960 он Хотын Соёлын ордонд зураачаар ажилласан 1966 он Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт зураачаар ажилласан.
1967 он Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Энэ үеэс “Нийгэм төрийн эсрөг хандсан улс төрийн утга агуулгаар гаж буруу шүлэг бичдэг” гэж хардагдаж эхэлсэн.
1969 он “8-р сарын 6-нд НАХЯ-д дайчлагдан баривчлагдаж мөрдөгдсөн
1970 он “4-р сарын 1-нд Улсын дээд шүүхийн хаалттай хурлаар чанга дэглэмтэй ЗХХКолонид 4 жил хорих ялаар шийтгүүлсэн уул ялыг Хажуу-Улааны шоронд эдэлсэн.
1973-1976 он Шоронгоос суллагдаж Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагдсан.
1976-1979 Хот руу орох зөвшөөрөл авч, найз нөхдийн гэр орноор амьдарч байсан.
1979.4.24 Улаанбаатар хотод 43 насандаа нас барсан.

Амьд ахуйд нь хэвлэгдсэн бүтээлүүд:

1958 он "Сонирхолтой захидал" Сургуулийн дунд ангийнханд зориулсан найраглал

1961 он "Залуу нас" Шүлэглэсэн роман

1963 он "Хүн" Шүлэглэсэн роман

1990 онд БНМАУ-ын Төрийн шагнал нэхэн олгосон.

GENESTUDIO-HOMMIE comin soon.